Газар зүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлал, Геодезийн ШУ-ны салбарт юу болж өнгөрөв?
Газар зүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлал, Геодезийн ШУ-ны салбарт юу болж өнгөрөв?
2026 оны 5 дугаар сарын 13–15-ны өдрүүдийн онцлох мэдээ
Япон улсын Мацуэ хотод зохион байгуулагдсан "Олон улсын зайнаас тандан судлалын хурал - 2026"-д доктор Б.Жавзандулам, докторант Б.Батсүрэн нар амжилттай оролцож илтгэл хэлэлцүүлэв.
2025 оны 12-р сарын 16-ны өдрийн онцлох мэдээ
Дэлхийн орон зайн зураглалын академи нь "Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд - Гео орон зайн технологийн шийдэл эрдэм шинжилгээний хурал"-д НЭМҮТ-ийнхөнтэй хамтран Орон зайн академи нь "Гео орон зайн технологийн шийдэл" сэдвээр анхны семинарыг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд амжилттай зохион байгуулав.
2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн онцлох мэдээ
Доктор Н.Энхжаргал "GT Edu Lead Academy"-ийн сурагчдад зориулан урам зоригийн лекц орлоо.
2025 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн онцлох мэдээ
Доктор Б.Батбилэг, доктор Н.Энхжаргал нар АНУ-ын Миннесотагийн Их сургуулийн U-spatial судалгааны төвийн хамт олонтой хийсэн уулзалт хийж, судалгааны ажлаа танилцуулав.
2025 оны 7 дугаар сарын 12-19-ний өдрүүдийн онцлох мэдээ
АНУ-ын Сан Диего хотод зохион байгуулагдсан олон улсын ESRI хэрэглэгчдийн 2025 хуралд доктор Б.Батбилэг, доктор Н.Энхжаргал нар амжилттай оролцов. Уг нэр хүндтэй хуралд 130 орчим орноос 15,000 гаруй мэргэжилтэн оролцож, хоорондоо тэргүүн туршлага солилцсон.
https://www.esri.com/en-us/about/events/index/overview
2025 оны 4 дүгээр сарын 22-25-ны өдрүүдийн онцлох мэдээ
Испани улсын Мадрид хотод зохион байгуулагдсан "Дэлхийн орон зайн форум 2025"-д доктор Н.Энхжаргал амжилттай оролцов.
Жил бүр "Дэлхийн Орон зайн нийгэмлэг /Geospatial World/"-ээс зохион байгуулдаг Дэлхийн Орон зайн форум /World Geospatial Forum/ дээр “Дэлхийн шилдэг 50 залуу” мэргэжилтнүүдийг онцлож, шалгаруулдаг билээ. Энэ жилийн Geospatial World 50 Rising Star 2025-д Монгол улсаас анх удаа доктор Н.Энхжаргал шалгарсан ба урилгаар оролцож үндсэн илтгэлээр оролцсон.
Дэлхийн Орон зайн нийгэмлэгээс санаачлан "Дэлхийн Орон зайн салбарт өсөж буй одод 2025" нь Газарзүйн шинжлэх ухаан, технологид дэлхийн хэмжээнд томоохон хувь нэмэр оруулж буй 40-өөс доош насны шинээр гарч ирж буй 50 мэргэжилтэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ юм.
2025 оны 5 дугаар сарын 14-16-ны өдрүүдийн онцлох мэдээ
БНСУ-ын Инчеон хотод зохион байгуулагдсан "ОУ-ын Зайнаас тандан судлалын хурал - 2025"-т доктор Н.Баянмөнх, Б.Жавзандулам, докторант Б.Батсүрэн нар оролцож илтгэл хэлэлцүүлэв.
https://isrs.or.kr/welcome-message/
2024 оны 5 дугаар сарын 13-16-ны өдрүүдийн онцлох мэдээ
Нидерланд улсын Роттердам хотод зохион байгуулагдсан "Дэлхийн орон зайн форум 2024"-д доктор Н.Энхжаргал амжилттай оролцож, илтгэл хэлэлцүүлэв.
2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн онцлох мэдээ
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Газрын харилцаа-2024" эрдэм шинжилгээний хуралд докторант Б.Батсүрэн "Зайнаас тандан судлалын технологиор шар усны үерт өртөх эрсдэлтэй нутаг дэвсгэрийг илрүүлэх" сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллээрээ амжилттай илтгэл хэлэлцүүлж, "Шилдэг өгүүлэл"-ийн эзнээр шалгарав.
2024 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдийн онцлох мэдээ
Тайвань улсын Тайчун хотод зохион байгуулагдсан "ОУ-ын Зайнаас тандан судлалын хурал - 2024"-т доктор Б.Жавзандулам оролцож илтгэл хэлэлцүүлэв. Уг хуралд 10 орны 300 гаруй судлаачид оролцсон ба нийт 152 эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авсан.
https://sites.google.com/view/2024isrs/home
2023 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдийн онцлох мэдээ
Тайвань улсын Тайбэй хотод зохион байгуулагдсан "Азийн Зайнаас тандан судлалын хурал - 2023"-т доктор Н.Энхжаргал, Н.Баянмөнх нар оролцож илтгэл хэлэлцүүлэв.
https://www.proceedings.com/73945.html